Бэтэг өвчний халдварыг хянах чиглэлээр зөвлөлдөх уулзалт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бэтэг өвчний халдварыг хянах чиглэлээр зөвлөлдөх уулзалт боллоо

/2022.03.10/: Монгол улсад бэтэг өвчний халдварыг хянахад салбар хоорондын байгууллагууд хамтран ажиллах, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, гүйцэтгэх ажлуудын хуваарилалт, цаг хугацааны талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүд 2022 оны гуравдугаар сарын 09-ий өдөр Нийслэлийн мал эмнэлгийн газар зөвлөлдөж ярилцлаа.

Уулзалтыг “ЖАЙКА” олон улсын байгууллагын төслийн зохицуулагч, доктор, профессор С.Ганзориг санаачлан, ЗӨСҮТ, ХӨСҮТ, МЭЕГ, МЭХ, НМЭГ, АШУҮИС-ийн мэргэжилтнүүд оролцов.

Уулзалтаар Анзаарагддаггүй өвчнүүдийн шинэ замын зураглалын талаар санал бодлоо солилцож, Бэтэг өвчний үндэсний хэмжээний тандалтын тогтолцооны журам боловсруулах, Хоккайдогийн их сургуультай хамтран ажиллах, уг хамтын ажиллагааны хүрээнд молекул биологийн дэвшилтэт оношлуурыг Монгол улсад нутагшуулахад салбар хоорондын байгууллагуудын мэргэжилтнүүд хамтран оролцох, эрдэм шинжилгээ судалгааны ёс зүйн талаар болон бусад асуудлуудыг ярилцав.

Мэргэжилтнүүд бэтэг болон зоонозын гельминтүүдээр үүсгэгддэг өвчнүүдтэй тэмцэхэд хамтран ажиллахад санал нэгтэй байгаагаа илэрхийлж, дараагийн удаа албан ёсны уулзалтын арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцлоо.

Эх сурвалж: ЗӨСҮТ

Дайнаас шалтгаалж улс орнууд бүтээгдэхүүний экспортоо зогсоож эхэллээ
Дайнаас шалтгаалж улс орнууд бүтээгдэхүүний экспортоо зогсоож эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.