Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар шороон шуургатай
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар шороон шуургатай

/2022.03.10/: 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 11, 13, 14-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, талын нутгаар 16-18 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Эх сурвалж: ОБЕГ

БШУЯ: “PISA-2022” олон улсын судалгаанд 7,300 сурагчийг хамруулна
БШУЯ: “PISA-2022” олон улсын судалгаанд 7,300 сурагчийг хамруулна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.