/2022.03.10/ БШУЯ-наас Монгол Улс ирэх сард “PISA-2022” олон улсын судалгаанд хамрагдах талаар мэдээлэл хийж байна.
Энэ удаагийн судалгаанд 15 настай хүүхдүүд хамрагдах юм. БШУЯ-наас өнгөрсөн оны 4-5 сард нийт 32 сургуулийг хамруулан PISA-ийн туршилтын судалгааг хийсэн байна. Харин үндсэн судалгааг 2022 оны дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 14-ний хооронд 196 сургуулийн 7,300 сурагчийг хамруулан авахаар төлөвлөсөн байна. Ингэхдээ 196 сургуулийг тус судалгаанд хамруулах бөгөөд үүний 120 нь хөдөө орон нутгийн ЕБС байна.
Сурагчдаас
- Математик,
- Унших чадвар
- Байгалын ухаан,
- Бүтээлч сэтгэлгээ гэсэн дөрвөн чиглэлээр шалгалт авах аж.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат:
-“PISA-2022” судалгаанд дэлхийн 88 улс орон хамрагдаж байна. Энэ судалгаа нь компьютер болон цаасан дээр суурилж зохион байгуулагддаг. Монгол Улсын хувьд компьютерт суурилсан хэлбэрээр хамрагдана.
Анх удаа оролцож буй манай улсын хувьд сайн амжилт үзүүлэх нь чухал биш. Харин энэ удаагийн олон улсын сургалтын амжилтын үнэлгээнээс гарсан үр дүн дээрээ тулгуурлаад цаашид төлөвлөгөө гаргаж, ахиж дэвших боломжтой. Мөн бусад улс орнуудын үнэлгээний арга зүйг нэвтрүүлэх боломжтой гэж үзэж байна гэв.
“PISA-2022” олон улсын сургалтын судалгаанд хамрагдсанаар Монгол улс,
- Өөрийн орны боловсролын чанар, үр дүнгээ дэлхийн улс орнуудтай харьцуулах боломж бүрдэнэ
- Сурагчид сургууль төгсөөд шууд хөдөлсөрийн зах зээлийн/ажлын салбарт гарахад бэлэн байгаа эсэхийг илрүүлэх боломж бий болно
- Боловсролын тогтолцооны давуу, сул талыг харьцуулан дүгнэж бодлого боловсруулахад үндэслэл болохуйц олон улсын стандарь үзүүлэлт, тоо баримт мэдээллээр хангах
- Бодлогын шинэчлэлийн чиглэлийг тодорхойлох, байгууллагын болон хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Шалгалтад хамрагдсан улс орны 15-16 насны сурагчдын мэдлэг чадварын түвшинг бодитой тодорхойлж ОУ-ын болон үндэсний хэмжээний суурь судалгааны мэдээллийн сан үүсэх
- Шалгалтын дагалдах асуулгын хүрээнд хүн ам зүй, нийгэм эдийн засаг ба боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлт нь суралцагчын сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх давуу талтай юм.