УКРАИН: 6 настай охин шингэн дутагдсаны улмаас нас баржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИН: 6 настай охин шингэн дутагдсаны улмаас нас баржээ

/2022.03.09/ Орос-Украины дайн 14 дэх өдрөө үргэлжилж байна.

Оросын эзлэн түрэмгийлэгчид Украины зүүн өмнөд хэсэгт орших Мариуполь хот руу дайрсны дараа байшингийн нуранги дороос нас барсан 6 настай охиныг олжээ. Тэрбээр ээжийгээ алдаж амьдралынхаа сүүлийн мөчүүдэд ганцаараа нуранги дор байсаар нас барсан талаар Украины эрх баригч мэдээлжээ.

Албаныхны хэлж буйгаар Таня охины үхлийн шалгаан нь их хэмжээний шингэн дутагдсанаас үүдэлтэй аж.

Мариуполь хотын дарга Вадим Бойченко цахим хуудсандаа "Манай бяцхан, хүчирхэг Мариуполь хотын иргэн амьдралынхаа төлөө хэр удаан тэмцсэнийг бид хэлж мэдэхгүй байна. Гэмгүй хүүхэд ямар их зовлон зүдгүүр туулсныг бид төсөөлж ч чадахгүй байна" гэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Оросын эзлэн түрэмгийлэгчид 400 мянган хүн оршин суудаг Мариуполь хотыг бөмбөгдсөн. Үүнээс болж тус хотод ус, дулаан, эрчим хүчний хангамж тасраад 8 хонож байгаа юм.

Мөн онцгой байдлын алба халдлагад өртсөн тул иргэдэд тусламж үзүүлэх боломж хомс байна гэж мэдээлсэн байна.

Яагаад “Z” үсэг ОХУ-ын хувьд дайны бэлэг тэмдэг болсон бэ?
Яагаад “Z” үсэг ОХУ-ын хувьд дайны бэлэг тэмдэг болсон бэ?
 
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.