УКРАИН: Цөмийн зэвсгийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах тушаалыг Путин өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИН: Цөмийн зэвсгийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах тушаалыг Путин өглөө

ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЭЛ НЬ БАЙНГА ШИНЭЧЛЭГДЭН, НЭМЭГДЭЖ БАЙГААГ АНХААРНА УУ

/2022.2.27/ Орос-Украины дайн дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Та бүхэн:

26-ны мэдээг ЭНД ДАРЖ

25-ны мэдээг ЭНД ДАРЖ,

24-ний мэдээг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

22.30 цаг: Al Jаzeera: Путин цөмийн зэвсгийг өндөржүүлсэн бэлэн байдалд орууллаа

НАТО-ийн гишүүн орнуудын удирдлагууд Москвагийн эсрэг авсан эдийн засгийн хүчтэй хориг арга хэмжээнд ихэд уурссан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цөмийн зэвсгийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах тушаал өгчээ. Ийнхүү тушаал өгсөн талаараа В.Путин төв телевизээрээ дамжуулан мэдээлэл өгсөн байна.

Харин үүний дараахан гарсан мэдээллээр Украины ерөнхийлөгч Зеленский ОХУ-ын талтай Украйн-Беларусын хил, Припять голын орчимд "ямар нэгэн нөхцөлгүйгээр" уулзах хүсэлтийг илгээжээ. Зеленский энэ талаар Лукашенкотой утсаар ярьсан гэжээ.

22.00 цаг: JapanTimes: Япон улс Оросын эсрэг авч буй эдийн засгийн хоригт нэгдлээ

Японы Ерөнхий сайд Фумио Кашида ням гарагийн орой АНУ, Европын улс орнууд, Канадаас Оросын эдийн засагт авч буй хориг арга хэмжээ болох SWIFT олон улсын банкны системээс Оросыг блоклох арга хэмжээг дэмжин, нэгдэж буйгаа илэрхийллээ.

SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunication) гэдэг нь 1974 онд долоон олон улсын банк хамтран санхүүгийн мессежийг хялбар илгээх глобал сүлжээг үүсгэх зорилгоор байгуулсан нийгэмлэг юм. Өдгөө дэлхийн улс орнуудын ихэнх мөнгөн шилжүүлэг энэ системээр хийгддэг.

15:10 цаг AL JAZEERА: ОХУ Украины өмнөд болон зүүн өмнөд хэсэгт орших хоёр том хотыг бүсэлсэн гэж мэдээлжээ

Оросын арми Украины өмнөд хэсгийн Херсон хот болон зүүн өмнөд хэсэгт орших Бердянск хотыг "бүрэн” бүсэлсэн гэж Оросын хэвлэл мэдээллийн агентлагуудаас мэдээлжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков "Сүүлийн 24 цагт Херсон, Бердянск хотыг Оросын зэвсэгт хүчин бүрэн бүсэлсэн" гэж мэдэгджээ.

12:05 цаг ФОТО: Украинчууд Оросын дайралтаас зугтаж эх орноосоо дүрвэж байна

Оросууд пуужин харвах үеэр Украины 120 мянга орчим иргэн гэр орноо орхин өөр газар руу зугтжээ. Тэдний ихэнх нь баруун тийш, Львов зэрэг хотууд руу юм уу Польш руу дүрвэсэн байна.

2022 оны хоёрдугаар сарын 26: Львов хотын галт тэрэгний буудал
Украины дүрвэгсэд Польшид ирж байна
Польш: Сайн дурынхан Украины дүрвэгсдийг ирэхэд унаагаар тусалж, байрлах байр санал болгож байна

11:30 цаг BBC: Барууны орнууд Украинд нэмэлтээр зэвсэг илгээнэ гэж амлалаа

  • АНУ-ын Төрийн департамент Украин руу 350 сая ам.доллар буюу 261 сая фунт стерлингийн зэвсэг илгээхээр болжээ. Тухайлбал танк, эсэргүүцэх пуужин, хуяг дуулга илгээнэ гэж мэдэгдэв.
  • Германы засгийн газар Украинд танк, эсэргүүцэх 1,000 гранат харвагч, 500 ширхэг “Стингер” пуужинг яаралтай тусламжаар нийлүүлнэ гэв.
  • Голландчууд танк, эсэргүүцэх 50 ширхэг Панзерфауст-3 зэвсэг, 400 пуужин илгээх болсон талаараа өчигдөр мэдээлэв.

11:15 цаг AL JAZEERА: Сүүлийн хэдэн цаг Украинд юу болж өнгөрөв?

Украины өнөөгийн нөхцөл байдал, сүүлийн хэдэн цагийн дотор болсон үйл явдлыг тоймлон хүргэе.

  • Украины нийслэл Киев дахин нэг шөнө Оросын довтолгоонд бэлтгэж байна. Агаарын дуут дохио дуугарч, хүмүүс газар доорх хоргодох байранд нуугдаж, албаныхан пуужингийн дайралтаас сэрэмжлүүлж байна.
  • Сүүлийн нэг цагийн дотор Киевийн гаднах нефтийн агуулах болон Харьков дахь хийн хоолойд дэлбэрэлт болсон талаар гадны мэдээллийн агентлагууд мэдээлж байна.
  • Маш олон хүн Украинаас Польш, Молдав зэрэг хөрш орнууд руу дүрвэж байна. Украины зарим хотод энгийн иргэд буу барин зэвсэглэж эх орноо хамгаалахаар тулалдаж байна.
  • АНУ, Герман, Нидерланд зэрэг барууны орнууд Украин руу нэмэлтээр зэвсэг илгээнэ гэж амлалаа.
  • Барууны орнууд Оросын банкуудыг хил дамнуулан мөнгөн гүйлгээ хийхэд хориг тавьжээ. Тус улсын банк, аж ахуйн нэгжүүдийг олон улсын санхүүгийн системээс хасаж байгаа нь чухал алхам гэж үзэж байна.
  • Мөн Оросын баячуудыг бусад улсын иргэншилтэй болохыг хориглох арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.

Украинаас дахин 16 иргэнээ Польш руу татан авлаа
Украинаас дахин 16 иргэнээ Польш руу татан авлаа
 
Олон удаагийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “Шувуу“ ажиллагааны хүрээнд авчирлаа
Олон удаагийн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг “Шувуу“ ажиллагааны хүрээнд авчирлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.