СХД-ийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ
 

СХД-ийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон талаарх мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл Намын хорооны тэргүүлэгчид болон бүлэг хуралдан гишүүдийн 100 хувийн саналаар Д.Ундармааг СХД-ийн Засаг даргаар томилжээ.

Д.Ундармаагийн хувьд олон жил СХД-т ажилласан туршлагатай нэгэн бөгөөд түүний ажлын туршлагаас танилцуулбал:

Боловсрол:

  • 1985-1995 онд Ерөнхий боловсролын 76 дугаар дунд сургууль
  • 1996-1998 онд Багшийн сургуулийг бага ангийн багш
  • 1998-2000 онд УБИС-ийг математикийн багш
  • 2001-2003 онд Удирлагын академийг нийгмийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн.
  • 2001 онд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй сэдвээр Засгийн газрын
  • тохируулагч агентлаг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын улсын хяналтын албанаас зохион байгуулсан сургалтад хамрагдасан.
  • 2020 онд Швед улсын Стокгольм, Хабо, Тиресо, Сандиберг хотуудад "Жендерийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлтийг
  • нэвтрүүлэх нь", "Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх" сэдэвт сургалтад хамрагдсан.

Ажлын туршлага:

  • 1995-1996 он Ерөнхий боловсролын 76 дугаар дунд сургуульд багш
  • 1996-1999 он 127 дугаар цэцэрлэг сургуулийн цогцолборт багш
  • 1999-2001 он СХД-ийн ЗДТГ 11 дүгээр хорооны Засаг дарга
  • 2001-2008 онд Автобус 3 НӨҮГ-т Захиргаа хүний нөөцийн албаны дарга
  • 2008-2018 он СХД-ийн ЗДТГ 11 дүгээр хорооны Засаг дарга
  • 2018-2020 он Засаг даргын орлогч
  • 2020-2022 он Засаг даргын зөвлөх
  • 2022 оноос Засаг даргын орлогч
ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо
ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо
 
Т.Болдын хүү Б.Жавхлан “Premier Tailor”-ын Т.Зоригтын хамт хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан уу?
Т.Болдын хүү Б.Жавхлан “Premier Tailor”-ын Т.Зоригтын хамт хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан уу?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.