
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна.
16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурлаар Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон байдаг.
Мөн уг хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нар болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгасан билээ. Иймд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдэж, хохирогч охины ээж Г.Отгонтуяа болон түүний өмгөөлөгч дээд шүүхэд хандсан юм.
Тэгвэл энэ сарын 29-ний пүрэв гарагт УДШ-ийн Хяналтын шатны шүүхээр дээрх хэргийг хэлэлцэх бөгөөд шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар шүүх хурлыг хаалттай явуулж, шүүхээс гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.