“Premier Tailor”-ийн Т.Зоригтод эрүүгийн хэрэг үүсгэнэ гэв
 

“Premier Tailor”-ийн Т.Зоригтод эрүүгийн хэрэг үүсгэнэ гэв

“Premier Tailor” компанийн үүсгэн байгуулагч Т.Зоригтыг мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдуулан Франц улсын иргэний хамт өнгөрөгч аравдугаар сарын 27-ны өдөр саатуулжээ.

Тодруулбал, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Шангри-Ла” цогцолборын оффисоос иргэн Т.Зоригтыг хуулийн байгууллагынхан саатуулсан байна. Тухайн үед тэд гурвуулаа байсан бөгөөд тэдний нэг нь Франц улсын иргэн байсан гэх мэдээлэл бий. Энэ талаар хуулийн байгууллагаас тодруулахад "Шалгаж байгаа нь үнэн, Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбар өгөөд байна.

Хэрэгт холбогдогчдоос биологийн шинжилгээ авч, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоох ажиллагаа явуулжээ. Улмаар уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Т.Зоригт нь 2012 онд “Premier Tailor” компанийг үүсгэн байгуулж, тансаг зэрэглэлийн эрэгтэй хувцас, захиалгат хослолын бизнес эрхэлж эхэлсэн нэгэн.

Одоогоор Т.Зоригт нь ямар төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан эсвэл бусдад дамжуулсан гэх үйлдлийн аль нь холбогдсон эсэх, шинжилгээний эцсийн хариу ямар гарсан талаар эрх бүхий байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

ТОЙМ | Төр хариуцлагаас зугтах эрхгүй долоо хоног
ТОЙМ | Төр хариуцлагаас зугтах эрхгүй долоо хоног
 
Ub by Me | Шилдэг хүүхдийн номнуудыг Монгол хүүхдүүдэд хүргэх зорилготой БНСУ-ын иргэн Мандах
Ub by Me | Шилдэг хүүхдийн номнуудыг Монгол хүүхдүүдэд хүргэх зорилготой БНСУ-ын иргэн Мандах
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.