Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдиннямын толгойг дахиад иллээ
 

Ерөнхий сайд Н.Учрал Г.Дамдиннямын толгойг дахиад иллээ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, зарим тааруу ажиллаж байгаа сайдаа явуулах тухай улс төрийн хүрээнд яриа гарсан. Үүнийг зүгээр нэг хоосон яриа бус нэлээд тодорхой болсон, бүр МАН-ын УЗ-ийн ихэнх гишүүд амаар тохирсон гэгдэж байв. Улмаар Засгийн газрын тэргүүн Н.Учрал хариуцлага алдсан төрийн алба хаагчдыг чөлөөлөх болсноо нэг хоногийн өмнө мэдэгдээд байв. Харин Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдэлд “том загас” багтаагүй бөгөөд харин ч агентлаг, газрын дарга гэсэн хэний ч танихгүй албан тушаалтнууд байсан нь Н.Учрал энэ удаад ч Г.Дамдиннямын толгойг илээд өнгөрч буйг харууллаа.

Г.Дамдиннямын хувьд АҮЭБ-ын сайдаар ажилласнаас хойш бензин шатахууны хомсдол, Оюутолгойн ногдол ашгийн талаар тодорхойгүй байр суурь, Онтрэгийн гэрээний талаар олон нийтэд ямар нэгэн ойлгомжгүй тайлбар хийж чадахгүй байсан зэргээр түүний ажлын үр дүн тааруухан үнэлэгдэж буй. Тэр ч бүү хэл хариуцсан яамны мэргэжилтнүүд нь хүртэл ойрд үзэгдээгүй “Сул сайд” хэмээн жиг жуг гэлцэх болсон тухай ойрын эх сурвалжуудаас мэдээлэл ирж буй.

ОХУ-аас Монголд суугаа элчин сайд А.Евсиков “Бензин шатахууны нийлүүлэлт тасалдсан зүйл огт байхгүй. Бид өнгөрсөн намар нийлүүлэлтийн бага зэрэг асуудал үүссэн нь үнэн. Одоогийн байдлаар харин ч өмнөхөөсөө илүү их хэмжээгээр нийлүүлж байгаа” гэж өөрийн амаар хэлсэн нь салбар хариуцсан сайд Г.Дамдинням дотоод ажлаа зохион байгуулж чадахгүй байна гэх мессэж юм. Бензин шатахууны очер сүүлийн нэг сарын хугацаанд багасах бус улам хүндрэлтэй болсоор буй. Асуудал шатахуун нийлүүлж буй компаниудад байна уу эсвэл орж ирж буй бензинийг зөв хуваарилж, нөөцөө бүрдүүлж чадахгүй байна уу гэдгийг олон нийт хүлээж гайхшралаа барж байна. Мөн 7 хоног тутам шахуу нэмэгдсээр байгаа Евро АИ92 бензин эдүгээ 5000 төгрөг давсан. ОХУ-ын элчин сайд А.Евсиков “Шатахуун түгээх станцууд дээр машинууд очерлож байгааг хараад би гайхсан, шоконд орсон” гэсэн нь бүр ч анхаарал татах үг мөн.

Намрын хомсдолоос эхлэн хөрш зэргэлдээ улс орнууд руу бензиний эрэлд мордож байна хэмээн сүр дуулиантай “селфи” хийж, онгоцны билет зарлагадаж явсан Г.Дамдинням сайдын дээрх бүх “айлчлал” үр дүнгүй, хоосон шоудалт болсон гэдгийг хаа сайгүй очерлож байгаа ШТС-ын гадаах дүр зураг харуулж байна. Гурав дараалан бүдэрсэн Г.Дамдинням сайдыг Ерөнхий сайд Н.Учрал хэдэн удаа “аварч” үлдэхийг таашгүй.

Т.Бат

ЧУУЛГАН | Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай хэлэлцэнэ
ЧУУЛГАН | Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай хэлэлцэнэ
 
Байгаль орчин, уур  амьсгалын өөрчлөлтийн яам ЖУРАМ зөрчив
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ЖУРАМ зөрчив
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.