Сангийн сайд З.Мэндсайханы хоёр нүүр
 

Сангийн сайд З.Мэндсайханы хоёр нүүр

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ бэлэн мөнгөөр тараах санаачилга гаргаж, Засгийн газрын тэргүүнийг Сангийн сайдтай нь урдаа суулгаж байгаад "үүрэг" өгөв.

Гэтэл Ерөнхий сайд Н.Учрал хэдхэн хоногийн өмнө "Хэрэв Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр тараавал талхны үнэ 10 мянган төгрөг давна" гэж байв. Мөн Сангийн сайд З.Мэндсайхан ч ялгаагүй "Оюутолгойн ногдол ашгийг тараах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Ямар ч тохиолдолд бэлнээр тараахгүй. Үндэсний Баялгийн санд хуримтлал хэлбэрээр иргэдийн нэрийн дансанд орно" гэсэн хатуу байр суурьтай байлаа.

Харин өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэдэгдлийн дараа Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нар төрөл арилжсан мэт Оюутолгойн ногдол ашгийн тухай байр сууриа эрс өөрчилж талхны үнэ, Баялгийн сангийн хуулийг үл ойшоон иргэдэд тараахаа мэдэгдэв. Ингэхэд засаглал эрэмбэ дарааллын хувьд Ерөнхийлөгч үү, Засгийн газар уу гэсэн чухал асуудал яригдаж байна. Сангийн сайд З.Мэндсайхан "Ерөнхийлөгч үүрэг өглөө" гэдэг үг нь ч анхаарал татна. Уг нь хуулиараа Монгол Улсын Их хурал хууль тогтоох дээд байгууллага бөгөөд Засгийн Газарт үүрэг, чиглэл өгч ажиллана гэж тодорхой заажээ.

С.Наранцогт: Иргэд зээлийн хугацаагаа 48 сар хүртэл сунгаж, сарын төлөлтөө бууруулах боломжтой боллоо
С.Наранцогт: Иргэд зээлийн хугацаагаа 48 сар хүртэл сунгаж, сарын төлөлтөө бууруулах боломжтой боллоо
 
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийн төслийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болголоо
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийн төслийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болголоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.