
Шадар сайд Н.Номтойбаяр Оюу толгойн далд уурхайд гарсан осолтой холбоотойгоор мэдэгдэл хийв.
Тэрбээр, "“Оюу толгой” компанийн удирдлагуудын зүгээс ямар нэгэн асуудалгүй, санаа зовох шаардлагагүй гэсэн хариу өгсөн. Гэхдээ үүнд тайван байж болохгүй. Учир нь хүний амь нас эрсдэх эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн алба хаагчдыг газар дээр нь ажиллуулж, далд уурхайд осол гарсан тохиолдолд Монголын Онцгой байдлын байгууллага аврах ажиллагаа явуулах боломжтой эсэхийг шалгах, шаардлагатай сургалт зохион байгуулах үүрэг даалгавар өгсөн" гэв.
Иймд Оюу толгойн удирдлагуудын өгсөн мэдээллээр хязгаарлалгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээ, газар дээрх нөхцөл байдалд үндэслэн ажиллах шаардлагатайг Шадар сайд мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.