Ч.Номин: Утасны дугаар олгохдоо иргэний бүртгэл болон насны бүртгэл хийнэ
 

Ч.Номин: Утасны дугаар олгохдоо иргэний бүртгэл болон насны бүртгэл хийнэ

Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр нарын 9 гишүүнээс 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулсан.

Энэ үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, "Эцэг эхчүүдэд хариуцлага хүлээлгээд хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг бүрэн хянаж чадахгүй.

Иймд технологийн шийдлийг хамгийн бие даасан, найдвартай шийдэл гэж үзсэн. Үүрэн телефоны компаниуд тусгай зөвшөөрөл аваад үйлчилгээ эрхэлдэг бөгөөд энэ хүрээнд хүлээсэн үүрэгт нь утасны дугаар олгохдоо иргэний бүртгэл болон насны бүртгэл хийлгэхээр тусгасан.

Ингэснээр хууль хэрэгжих боломж бүрдэнэ" хэмээх нэмэлт тайлбар өгчээ.

Санаэ Такаичи: Нөхөн сэргээлт болон хүний нөөц бэлтгэх зэрэг цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ
Санаэ Такаичи: Нөхөн сэргээлт болон хүний нөөц бэлтгэх зэрэг цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ
 
ШУУД | 16 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн шийдвэрийг танилцуулж байна
ШУУД | 16 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдэд холбогдох хэргийн шийдвэрийг танилцуулж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.