
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир ахмад настнуудтай уулзах үеэрээ суурь тэтгэврийн олголт болон тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр гэр бүлийн хоёр суурь тэтгэвэр авч байгаад эхнэр эсвэл нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд суурь тэтгэврийн 50 хувийг үлдсэн гэр бүлийн гишүүнд өвлүүлэх боломжтойг онцолсон байна.
Мөн онцгой нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэд болон цэргийн алба хаагчид 55-60 нас хүрээд суурь тэтгэвэр авах боломж бүрдэх талаар мэдээлжээ.
Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн 413 мянга гаруй ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгож эхэлсэн байна.
Суурь тэтгэвэрт 2026 онд улсын төсвөөс 196.3 тэрбум төгрөг, 2027 онд 1 их наяд 216.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэхэд 654.4 тэрбум төгрөг зарцуулах аж.
Одоогийн байдлаар хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 652 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг байна.
Эдгээр мэдээллийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир МАН-ын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос зохион байгуулсан уулзалтын үеэр танилцуулжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.