Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын хүндэтгэлийн чуулган болно
 

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын хүндэтгэлийн чуулган болно

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргажээ. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товлосон байна.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны Мягмар гарагийн 10.00 цагт болно.

ЦЕГ| “Premier Tailor”-ийн Т.Зоригийг хар тамхины хэргээр шалгаж байгаа нь ҮНЭН
ЦЕГ| “Premier Tailor”-ийн Т.Зоригийг хар тамхины хэргээр шалгаж байгаа нь ҮНЭН
 
Х.Баттулга, Г.Занданшатар 2-ын шоу өнөөдөр Монголбанкыг их наядын алдагдалд хүргэсэн
Х.Баттулга, Г.Занданшатар 2-ын шоу өнөөдөр Монголбанкыг их наядын алдагдалд хүргэсэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.