Зеленський: Эх орноо хамгаалахыг хүссэн хүн бүхэнд зэвсэг өгнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зеленський: Эх орноо хамгаалахыг хүссэн хүн бүхэнд зэвсэг өгнө

/2022.02.24/: Украины Ерөнхийлөгч Зеленський ард түмэндээ хандан хэвлэлийн бага хурал хийж, мэдэгдэл хийлээ. Тэрээр:

-Бидэнд та бүхний итгэл, дэмжлэг маш их хэрэгтэй байна. Украины цэргийг зэвсэгт хүчин Донбассын бүс нутгуудад манай цэргүүд үнэхээр ширүүн тулалдаж байна. Өнөөдөр үндэсний эв нэгдэл бол Украины төрт ёсны гол тулгуур юм. Бид эх орон, тусгаар тогтнолоо хамгаалахын тулд хүн бүхэнд зэвсэг өгөх болно. Украины иргэн бүр эх орноо хамгаална. Байлдааны туршлагатай, батлан хамгаалах салбарт ажиллаж байсан, ахмад дайчид, хамгаалалтынхан та бүхэн холбогдох төвүүдэд яаралтай очих хэрэгтэй.

Мөн өглөөнөөс хойш шархадсан цэргүүдэд цус хэрэгтэй байгаа тул цусаа өгөх үйлсэд нэгдэхийг уриалж байна.

Бизнес эрхлэгчдээсээ мөн биднийг дэмжиж, туслахыг уриалж, хүсэж байна.

Украины банк, банкны систем нь санхүүгийн хэрэгцээгээ хангах шаардлагатай нөөцтэй байх, украины иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд ажиллахыг хүсэж байна.

Украины улстөрчид бидний дунд одоо ямар ч өрсөлдөөн байхгүй, бид бүгд улсынхаа сайн сайхан, ирээдүйн төлөө нэгдэн ажиллахыг уриалж байна.

Бид ОХУ-аас дипломат харилцаагаа таслаж байна. Бид эрх чөлөөгөө хамгаалан тэмцэнэ, Моксвад өөрсдийн эрх чөлөөгөө алдахгүй. Эх орондоо өөрсдийн хүслийн дагуу, амгалан тайван амьдарна гэдэг тусгаар тогтнол юм.

Одоо би Оросын иргэдэд хандан оросоор үг хэлмээр байна. Та бүхэнд миний энэ мэдэгдлийг телевизийн сувгуудаар үзүүлэхгүй. Харин сошиал сувгуудаас үзэх боломжтой. Гэвч түүхийг хааж боох боломжгүй. Блогчид, сошиал хэрэглэгчид үнэнийг тэдэнд мэдүүлээрэй. Үнэн мэдээллийг хүргэж байхын тулд цаг тутамд би сошиал хуудсаараа мэдээлэл өгч байх болно.

Украинд болж буй дайны талаарх олон талт мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.

Б.Батцэцэг: Боломж гарсан даруйд иргэдээ шуурхай татан авна
Б.Батцэцэг: Боломж гарсан даруйд иргэдээ шуурхай татан авна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.