Х.Нямбаатар: Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой ял шийтгэлийг чангатгана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой ял шийтгэлийг чангатгана

/2022.02.23/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Бид эдийн засгаа дэмжих зорилгод нийцүүлэн эдийн засгийн эсрэг гэмт хэргүүдийг тохирсон байдлаар зүйлчлэх том агуулгатай өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулахаар болж байгаа.

Мөн хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой ял шийтгэлийн бодлогыг чангатгах ажлууд орж ирж байгаа. Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн хүрээнд эрүүдэн шүүхтэй холбоотой, гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчихтэй холбоотой ял шийтгэлийн бодлогуудыг чангатгах бодлогыг эрүүгийн хуулийн өөрчлөлтөд оруулж байгаа.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу авлига, албан тушаалын хэргүүд хялбаршдаг тогтолцоог энэ хэсгээс хасахаар болж байгаа.

Эрүүгийн хуульд орох нэмэлт өөрчлөлтийн талаар дараа нь ХЗДХ-ийн яам дээр жичтэй мэдээлэл өгнө гэж бодож байна. МУ-ын Засгийн газар ямар төрлийн гэмт хэрэгт баримтлах бодлогоо чангатгаж байгаа, ямар төрлийн хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болж байгаа байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зөв байх.

“ЭМДЕГ, НДЕГ-т 118 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн шилжүүлэх ажлыг хуулийн хүрээнд хийнэ“
“ЭМДЕГ, НДЕГ-т 118 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн шилжүүлэх ажлыг хуулийн хүрээнд хийнэ“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.