“ЭМДЕГ, НДЕГ-т 118 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн шилжүүлэх ажлыг хуулийн хүрээнд хийнэ“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЭМДЕГ, НДЕГ-т 118 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн шилжүүлэх ажлыг хуулийн хүрээнд хийнэ“

/2022.02.23/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Капитал банкийг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр татан буулгахад ЭМДЕГ, НДЕГ-т нийт 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан. Үүний дагуу Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүний үр дүнд тус банкны харилцахад байсан үлдэгдэл бэлэн мөнгөнөөс дээрх хоёр даатгалын газар тус бүр 7,7 тэрбум төгрөгийг шилжүүлсэн.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн эд хөрөнгөөс ЭМД-ын санд 36,5 тэрбум төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг, НДЕГ-т 22,1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн.

ЭМДЕГ, НДЕГ дээрх шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрсдийн үндэсний зөвлөлөөс гаргасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдан борлуулж тухайн сангуудын эргэн төлөгдөх санд төвөрүүлэх байдлаар үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээллийг өгсөн.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ЭМДЕГ, НДЕГ-уудын удирдлагуудад ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны барьцаанд болон өөрийн өмчлөлд байсан бусад эд хөрөнгүүдийг жагсаалтыг танилцуулсан. Авбал зохих хувь хэмжээгээр нь хувь тэнцүүлж Капитал банкинд хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгүүдийг шилжүүлэхээр тохиролцсон.

Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаас үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий бусад эд хөрөнгүүдийг дээрх хоёр санд хувь тэнцүүлэн шилжүүлж өгөх ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулахыг үүрэг болгосон.

ЭМДЕГ-ын авбал зохих хувь хэмжээ нь 91,9 тэрбум. НДЕГ-ын үлдэгдэл 74.3 тэрбум төгрөг байна.

ВИДЕО: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ВИДЕО: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.