Лондонд баарны шал нурж, 13 хүн бэртжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лондонд баарны шал нурж, 13 хүн бэртжээ

The Two More Years venue in Hackney Wick, east London, after a mezzanine floor at the bar collapsed.

/2022.02.14/: Өнгөрсөн бямба гарагт Лондонгийн зүүн хэсэгт байрлах нэгэн баарны дунд давхар нурж, арав гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Лондонгийн түргэн тусламжийн алба (LAS) орон нутгын цагаар 16:44 цагт мэдээлэл авсан байна. Их Британийн нийслэлд 2012 онд болсон Олимпийн наадмын талбайн ойролцоох Хакни Уик дахь "Two More Years" баар болон рестораны барилгын нэг хэсэг нурсан байна.

Яаралтай тусламжийнхан гэмтсэн 13 хүнд анхны тусламж үзүүлсэн бөгөөд тэдний гурав нь хүнд, 10 нь хөнгөн гэмтэл авснаас дөрвөн хүнийг нь эмнэлэгт хүргэсэн гэж LAS мэдэгдэв.

Түргэн тусламжийн алба нуралтыг "том осол" гэж үзэн, ослын газар руу шуурхай алба, эмч нар болон хариу үйлдлийн багынхныг илгээсэн байна.

Hackney Wick bar floor collapse: Thirteen people injured - BBC News

Лондонгийн гал командын баг ослын газар ирэхээс өмнө 50 орчим үйлчлүүлэгчид барилгыг орхин гарсан байсан гэж тус байгууллага хэвлэлийн алба мэдэгджээ.

"Гал сөнөөгчид барилгын системд шалгалт хийж, барилга дотроос долоон хүнийг аварлаа" хэмээн гал командын командлагч Сача Клемент хэвлэлийнхэнд мэдэгдэв.

"Тэдгээр хүмүүс дунд давхрын нурсан хэсэгт дарагдсан байсан бөгөөд багийнхан тэднийг барилгаас аюулгүй гаргахын тулд шал болон дотоод шатны хооронд сундаг шат ашигласан. Бид тургэн тусламжийн багынхантай хамтран ажиллаж, хэд хэдэн хүнд ослын газар эмнэлгийн тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн" гэж мэдээлэв.

Тwo More Years барны Instagram хуудсанд тус бар түр зуур хаагдсан хэмээн мэдэгджээ.

Тус мэдэгдэлд "Бидний зүрх сэтгэл осолд өртсөн бүх хүмүүстэй хамт байх болно" хэмээн бичжээ.

Эх сурвалж: CNN

ГХЯ: Украинд 20 орчим Монгол иргэн байнгын оршин суудаг
ГХЯ: Украинд 20 орчим Монгол иргэн байнгын оршин суудаг
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.