ГХЯ: Украинд 20 орчим Монгол иргэн байнгын оршин суудаг
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Украинд 20 орчим Монгол иргэн байнгын оршин суудаг

/2022.02.14/ Орос улс хэзээ Украин улс руу довтлох гэж байгаа талаар мэдээлэл түгсэн. Улмаар улс орнууд Украинд оршин суудаг ард иргэдээ даруй тус улсыг орхин гарахыг анхааруулж эхэлсэн юм. Манай улсын Гадаад харилцааны яамны зүгээс Варшав дахь Элчин сайдын яам болон Украин дахь Өргөмжит консулаараа дамжуулан Украинд суралцаж байгаа монгол оюутнуудтай тогтмол холбоотой байж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгч байгаа талаар твиттэр хуудаснаа жиргэжээ.

Украинд энэ хичээлийн жилд 68 монгол оюутан суралцаж байгаагаас 6 нь эх орноосоо цахимаар суралцаж байна. Мөн 20 орчим Монгол иргэн тус улсад байнга оршин суудаг байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
 
Лаг хатаах, шатаах, боловсруулах үйлдвэрийг Сонгинохайрхан дүүргийн 20р  хороонд байгуулахаар төлөвлөжээ
Лаг хатаах, шатаах, боловсруулах үйлдвэрийг Сонгинохайрхан дүүргийн 20р хороонд байгуулахаар төлөвлөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.