СЭЖҮҮР: Нэг настай хүүхэд хуулийн этгээд байгаагийн цаана УЛСТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ этгээд байгаа эсэхийг шалгаж болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭЖҮҮР: Нэг настай хүүхэд хуулийн этгээд байгаагийн цаана УЛСТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ этгээд байгаа эсэхийг шалгаж болно

/2022.02.10/ OCCRP буюу Зохион байгуулалттай болон авлигын гэмт хэргийг сурвалжлах төслийнхөн 2019 онд ашиг орлого ихтэй хэрэглэгчдийн бүртгэлээ нээх үед гайхмаар баримтыг илчилсэн. Энэ бол Люксембургт байрладаг компаниудын хувьцааг олон зуун хүүхдүүд эзэмшдэг хэмээх баримтууд юм. Энэ баримтад, говь нутагт нүүрсний томоохон компанийг эзэмшдэг нэг настай Монгол хүүхэд байгаа талаар мэдээлсэн.

Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Н.Тэмүүлэн: Тухайн бүс нь оффшор бүсэд хамаарна. Нэг настай хүүхэд хуулийн этгээд байна гэдэг нь цаанаа улстөрд нөлөө бүхий этгээд, өндөр албан тушаалтан байна уу гэж сэжиглэж шалгаж болох үндэслэл болно.

- Иргэдийн дунд сэжиглэж байгаа этгээд байна. Энэ талаар шалгаж эхлээгүй гэж ойлгож болох уу?

- Сэжиглээд шалгах үндэслэл болно. Шалгаж байгаа эсэх талаар нарийн тодруулж байж мэдээлэл өгнө.

Өвөрмонгол иргэд: Төрийн байгууллагуудад үнэгүй монгол бичиг заах аян өрнүүлж байна
Өвөрмонгол иргэд: Төрийн байгууллагуудад үнэгүй монгол бичиг заах аян өрнүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.