Өвөрмонгол иргэд: Төрийн байгууллагуудад үнэгүй монгол бичиг заах аян өрнүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөрмонгол иргэд: Төрийн байгууллагуудад үнэгүй монгол бичиг заах аян өрнүүлж байна

/2022.02.10/ Монгол Улсад амьдардаг Өвөрмонгол иргэд ӨМӨЗО-нд Монголын түүх хичээлийг хичээлийн программаас хассан, мөн 21 аймаг, 9 дүүргийн сургуулийн багш нарт монгол бичиг заах аян өрнүүлэх талаар мэдээл хийлээ.

Өвөрмонгол иргэд:

-ӨМӨЗО-д монгол хэл, бичгийг ялгаварлан гадуурхах, сургалтын системээс хасах бодлого явуулсан. Үүний эсрэг Өвөрмонголчууд тэмцэж монгол хэлээр хичээлээ үздэг байхаар болсон. Гэсэн ч зарим ЕБС-д Монголын түүх хичээлийг үзэхийг хориглолоо. Тиймээс Монгол Улсад байгаа бүх Өвөрмонгол иргэд нэгдэж төрийн байгууллагуудад монгол бичгийг үнэ төлбөргүй заах санаачлагыг гаргаж байна.

Энэхүү санаачлагад 10-аас дээш жил Монгол бичгийн хичээл зааж байгаа зарим багш нар нэгдсэн. Түүнчлэн гадаадад суугаа Өвөрмонгол иргэд энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцохоо илэрхийлсэн гэлээ.

АТГ: Гантиг Вилла хотхоны 9 блок нь ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРЬЦААНД байгаа
АТГ: Гантиг Вилла хотхоны 9 блок нь ХӨГЖЛИЙН БАНКНЫ БАРЬЦААНД байгаа
 
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
2025 оны SPSIRPA форумд дэлхий дахины геополитикийн өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.