Говьд нүүрсний томоохон компани эзэмшдэг нэг настай Монгол хүүхдийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говьд нүүрсний томоохон компани эзэмшдэг нэг настай Монгол хүүхдийг илрүүлжээ

Зургийн эх сурвалж: https://www.occrp.org/

/2022.2.9/ OCCRP буюу Зохион байгуулалттай болон авлигын гэмт хэргийг сурвалжлах төслийнхөн 2019 онд ашиг орлого ихтэй хэрэглэгчдийн бүртгэлээ нээх үед гайхмаар баримтыг илчилжээ. Энэ бол Люксембургт байрладаг компаниудын хувьцааг олон зуун хүүхдүүд эзэмшдэг хэмээх баримтууд юм.

Тухайлбал, говь нутагт нүүрсний томоохон компанийг эзэмшдэг нэг настай Монгол хүүхэд, Туркменистан улсын Хятад улстай байгуулсан төрийн гэрээнээс ашиг олдог 11 настай Азербайжан хүү, Канад болон Калифорнийн тэтгэврийн системд хөрөнгө оруулсан тэрбум долларын хөрөнгөтэй орос өсвөр насны охин гэх мэт.

Эдгээр нь 2020 оны байдлаар Люксембургийн компаниудын томоохон хувьцааг эзэмшиж, хяналтандаа байлгаж байгаа 300 орчим насанд хүрээгүй хүүхдийн цөөхөн хэдхэн нь гэдгийг OpenLux төслийн хүрээнд хийсэн мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.

Люксембургт хүүхдүүд компани эзэмших нь хууль бус биш ч OCCRP болон түүний түншүүдийн тодорхойлсон зарим нэрс анхаарал зүй ёсоор татсан байна. Тэдний дунд эцэг эх нь олигархи, гэмт хэрэгтэн, улс төрийн нөлөө бүхий эрхмүүдтэй ойр дотно холбоотой насанд хүрээгүй хүүхдүүд багтсан байжээ. Тэдний дөрөвний нэг нь эзэмшдэг аж ахуйн нэгжээсээ ч залуу байсан.

Яагаад хүүхдүүд олон сая долларын хөрөнгөтэй компаниудыг эзэмшдэг юм бэ?

Гэр бүлийн бизнестэй эцэг эхчүүд урт хугацааны өв залгамжлалын төлөвлөгөөний нэг хэсэг болгон хүүхдүүддээ хувьцаа худалдан авч өгөхийг хүсдэг. Гэвч компанийг үүсгэн байгуулах үед олон хүүхэд төрөөгүй байх тохиолдол бий. Ил тод байдлын төлөө тэмцэгч Роман Борисович OCCRP-д хэлэхдээ,

Нэг настай хүүхдүүд шийдвэр гаргаж, эдгээр компанийг удирддаггүй. Энэ нь яалт ч үгүй жинхэнэ эздийг нь нууцалж, хөшиг татаж байгаа нь тодорхой гэв.

Хэдийгээр тус улсын банкны зохицуулагчид хянуур ханддаг ч Люксембургийн олон компани зөвхөн гадаадад хөрөнгө байршуулах зорилготой байдаг нь тэдгээр зохицуулагчдын хяналтаас гадуур байна гэсэн үг юм.

"Хөрөнгө нь зургаан сартай хүүхдүүд эсвэл Холбооны мөрдөх товчооны хамгийн их эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн эзэмшилд байж болно. Гэхдээ энэ нь бэлэн мөнгө биш хөрөнгө байгаа тохиолдолд хэн ч шалгахгүй. Бусад бүх зүйл хяналтад шууд ордог."

Бүртгэлийн газрын дарга Ив Гоннер Reporter.lu-д хэлэхдээ: "Насанд хүрээгүй хүүхдэд зориулсан журам нь насанд хүрэгсдийнхтэй адилхан байдаг. Бид нэмэлт хяналт шалгалт хийдэггүй" гэжээ.

Transparency International байгууллагын хууль бус санхүүгийн урсгалын шинжээч Майра Мартини хэлэхдээ:

-Энэ бол том асуудал юм. Учир нь тэд ямар ч шалгалтанд ордоггүй. Ийм бүртгэлүүдийн ашиг нь тэдний эзэмшиж буй мэдээллээс хамаардаг. Энэ удаагийн OpenLux нь бусдад дохио өгөх байх гэж бодож байна гэсэн байна.

Эх сурвалж: https://www.occrp.org

Хамтарсан ажиллагааны үеэр 30 гаруй лалын дайчдыг устгажээ
Хамтарсан ажиллагааны үеэр 30 гаруй лалын дайчдыг устгажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.