/2022.02.10/ Нэгдүгээр сарын сүүлээр Хөгжлийн банкнаас 52 зээлдэгчийг шалгуулахаар АТГ-т хандсан. Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:
- 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Хөгжлийн банк АТГ-д ирүүлсэн гэмт хэргийн талаар хэрэг нээж шалгаж байна. Зөвхөн зээлдэгч ААН бус, зээл олгоход шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоож ажиллаж байна.
Иргэдийн анхааралд:
- Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа эх үүсвэр, бүртгэлийн маргаантай эсэх, банкны барьцаанд байгаа эсэх, хуулийн байгууллага хязгаарлалт тогтоосон эсэхийг сайтар нягтална уу. Жишээ нь: Гантиг Вилла гэж хотхоны есөн блок нь хөгжлийн банкны барьцаанд байгаа. Хуулийн байгууллагын хязгаарлалт тогтоосон юм. Энэ хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамааралтай хөрөнгө юм.
Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш дараах хөрөнгөд хязгаарлалт тогтоосон:
- 186 үл хөдлөх хөрөнгө
- 124 тээврийн хэрэгсэл
- үйлдвэрийн барилга 1
- лиценз 1
- данс 13