Хүний наймааны золиос болсон Туркийн 8 иргэнийг ачааны машин дороос олжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүний наймааны золиос болсон Туркийн 8 иргэнийг ачааны машин дороос олжээ

/2022.02.10/ Австрийн цагдаа нар ачааны машины дор бэхэлсэн модон хайрцагт нуусан байсан 8 хүний цогцсыг олжээ.

Дээрх Турк иргэд Румыны улсаас Унгараар дамжин Австри руу худалдагдсан талаар мэдээлсэн байна. Амь үрэгдсэн хүмүүсийн зарим нь модон хайрцагт тээвэрлэгдэх явцад осгож, зарим нь олон цагаар машины утаанд хордсоны улмаас ухаан алдаж, нас баржээ.

Энэ хэрэг явдал өнгөрсөн сард болсон ч хэргийн талаарх мэдээлэл өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр олон нийтэд ил болжээ.

Албаныхны мэдээлснээр жолооч болох 39 настай Турк эр найман удаа Австри руу тээвэрлэлт хийж 40 хүнийг хууль бусаар худалдаалсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр нэгийг нь 15,000-16,000 еврогоор зардаг байжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан 56 настай Турк эрийг мөн хамсаатнаар баривчилжээ.

АТГ: Хөгжлийн банкны зээлтэй холбоотой мөрдлөгө эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөг төлөгдсөн
АТГ: Хөгжлийн банкны зээлтэй холбоотой мөрдлөгө эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөг төлөгдсөн
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.