Австрали Улс вакцины бүрэн тунтай жуулчдад ХИЛЭЭ НЭЭНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австрали Улс вакцины бүрэн тунтай жуулчдад ХИЛЭЭ НЭЭНЭ

Зургийн эх сурвалж: Getty images

/2022.2.7/ Австрали улс хоёрдугаар сарын 21-нээс хоёр ба түүнээс дээш вакцины тунтай гадны жуулчдад хилээ нээх шийдвэрийг гаргажээ.

Тус улсын Ерөнхий сайд Моррисон Скот “Хэрвээ та бүрэн тунтай бол манай улсад хүрэлцэн ирээрэй. Бид та бүхнийг урин залахдаа таатай байна. Гэхдээ та ковидын эсрэг вакцины бүрэн тунтай байх ёстой. Энэ бол дүрэм” хэмээжээ.

Австрали 2020 оны гуравдугаар сард хилээ хааж байсан билээ. Өнгөрөгч арванхоёрдугаар сараас эхлэн олон улсын оюутнууд нэвтрэх эрх нь чөлөөтэй болж эхэлжээ.

Эрүүл мэндийн шалтгааны улмаас вакцин хийлгэх боломжгүй иргэд хүсэлт гаргаж, хэрвээ зөвшөөрөгдвөл зочид буудалд тусгаарлалтад орох шаардлагатай гэнэ.

Австрали улсад өнөөдрийг хүртэл коронавирусийн 2,7 сая тохиолдол батлагдаж, 4240 хүн амиа алдсан. Харин өдгөө тус улсын хүн амын 80 хувь нь вакцины бүрэн тунд хамрагджээ.

Эх сурвалж: CNN

Ан, амьтдад зориулж өвс, тэжээл байршуулжээ
Ан, амьтдад зориулж өвс, тэжээл байршуулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.