/2022.02.07/: Ойн туруутан амьтад өвөл хаврын цагт эрдэс бодисын дутагдалд орох, идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх, улмаар гэмтэх бэртэхээс урьдчилан сэргийлэх биотехникийн арга хэмжээг авчээ.
2021 оны хоёр, гуравдугаар саруудад ан амьтны мэргэжлийн байгууллага болох “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-тай хамтран зохион байгуулж, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ойн туруутан амьтдын нягтшил ихтэй 4 байршлын 8 цэгт 4,0 тонн хужир, 150 боодол өвсийг байршуулсан байна.
Биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлснээр амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөл сайжирч, тархац нутгийг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж: НБОГ