ТОКИО 2020: К-поп дуунууд тамирчдын урам зоригийг нэмж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: К-поп дуунууд тамирчдын урам зоригийг нэмж байна

BTS or BLACKPINK in Tokyo 2020: what happened during the 2021 Olympics  celebrations

/2021.08.03/: Токиогийн олимпод К-попын дуунууд хамгийн ихээр эгшиглэсэн бөгөөд үзэгчгүй тоглолтууд явагдаж байгаа тул тамирчдын сэтгэл санааг дэмжих зорилготой байгаа ажээ. BTS, BLACKPINK, EXO, NCT 127, Seventeen, ATEEZ, ITZY, OH MY GIRL зэрэг 10 гаруй K-pop хамтлагууд дэлхийн хамгийн том спортын арга хэмжээ болох олимпийн нээлт хийснээс хойш дуунуудаа тасралтгүй тоглуулснаар, хамтлаг дуучдын нэр хүнд улам нэмэгдэж Солонгос зөөлөн хүчний бодлогоо хэрэгжүүлсээр байна.

2020 онд дэлхий нийтэд сенсаци болсон BTS-ийн "Динамит" дуу нь Billboard-ын шилдэг 100 дууны жагсаалтад анх удаа орсон дуу бөгөөд 7-р сарын 24-нд болсон байт харвааны холимог багийн төрлийн тэмцээний үеэр эгшиглэсэн юм. Энэ тэмцээнд Солонгосын харваачид болох Ан Сан, Ким Же Деок нар шөвгийн наймд үлдсэн Бангладешийн харваачид Дия Сиддик, М.Руман Шана нартай өрсөлдөн ялсан юм.

Tokyo Olympics 2020: BTS featured as South Korea's national idol at the  opening ceremony | Bollywood Bubble

Долоон хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлагын өөр нэг дуу болох "Butter" (2021) нь мөн 7-р сарын 25-нд Уганда болон Японы эмэгтэй боксчдын тоглолтын арын хөгжим болон эгшиглэсэн байна. Долоодугаар сарын 26-нд Солонгос, Шинэ Зеландын хооронд болсон рэгбигийн тоглолтын үеэр мөн эгшиглэсэн байна.

Охидын "BLACKPINK" хамтлагийн "Lovesick Girls" (2020) хэмээх дуу нь 7-р сарын 25-нд Турк, Хятад хоёр улсын эмэгтэй волейболын тэмцээний үеэр тоглогдсон бол "OH MY GIRL" хамтлагийн 5-р сард гаргасан "Dun Dun Dance" (2021) дуу 7 -р сарын 25 болон 31-нд болсон Солонгосын багийн Япон, Бразилтай хийсэн волейболын тоглолтын үеэр эгшиглэжээ. Нэмж дурдахад "EXO"-ийн "Don't Fight with the Feeling" (2021), "WINNER"-ийн "Really Really" (2017) "Seventeen"-ийн "Very Nice" (2016), "ITZY"-ийн "Don't Give A What" (2020) "Tomorrow X Together" (TXT) -ийн "Magic" (2021) болон "TWICE" -ийн "Feel Special" (2019) гэх мэт дуунууд Олимпийн тоглолтын үеэр эгшиглэх дууны жагсаалтад орсон байна.

BLACKPINK Announces Livestream 'Comeback Live' Event | Billboard

К-поп аялгуу нь сэтгэлийн хөдөлгөөнийг сайжруулдаг учраас олимпийн тоглолтод залуусын анхаарлыг олноор татахад тусална гэж үзжээ. Үнэн хэрэгтээ, K-pop-ын сүлд дуунуудыг тоглолтын үеэр эгшиглэхэд тэр даруй Twitter гэх мэт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьж, эдгээр дууг хэдэн удаа тоглосныг тооцоолсон жагсаалт хүртэл гарчээ.

Солонгосын хөгжим судлаач Хан Дун Ёон "Олимп гэх мэт том арга хэмжээнд К-поп дуунуудыг байнга ашиглаж байгаа нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст танигдсан төрөл болсон байна. Тэдгээр дуунуудын ихэнх нь Англи үгтэй байдаг учраас тод, сэтгэл хөдлөм байдаг. Тэд бас олон залуу тамирчдын сэтгэлд нийцэх болно." гэж хэлжээ. Токиогийн Олимп болон Паралимпийн наадмын зохион байгуулах хороо, спортын холбоодын хувьд тэмцээн үеийн дууны жагсаалтыг гаргадаг боловч зарим дуунуудыг тамирчдын хүсэлтээр эгшиглүүлж байгаа ажээ.

7-р сарын 25-ны өдөр болсон байт харвааны тэмцээний дараа алтан медаль хүртсэн Солонгосын харваач Кан Чэ Ён хэлэхдээ "Би тэмцээний үеэр BTS хамтлагын дуунуудаас тоглуулахыг хүсэлт гаргасан ч тэр өдөр BLACKPINK -ийн "Boombayah" (2016) дууг онцолсон юм” гэжээ. Олон тамирчид өөрсдийгөө К-попын шүтэн бишрэгчид гэдгээ зарласан бөгөөд тэдний дунд Солонгосын ширээний теннисчин Шин Юбин, харваач Ан Сан нар BTS, MAMAMOO хамтлагийн шүтэн бишрэгчид гэж хэлсэн байна.

Эх сурвалж: Кореа таймс

Улс орнууд олимпын медалийг хэдээр үнэлдэг вэ
Улс орнууд олимпын медалийг хэдээр үнэлдэг вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.