2021.08.03
Манай улс 1964 оноос хойш түүхэндээ олимпын наадмаас нийт 2 алт, 11 мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн байна.
Яг цэвэр алт, мөнгө, хүрлээр хийсэн медальтай олимп 100-аад жилийн өмнө Лондонд болж байжээ. Тэр цагаас хойш медалийн өртөг багассаар одоо болж буй Токиогийн олимпын алтан медалийг 810 ам.доллараар хийжээ. Энэхүү медалийг манай улс дараах байдлаар үнэлнэ.
2012 оноос эхлэн олимпын наадмаас медаль хүртсэн тамирчинд нэг удаад болон насан туршийн мөнгөн урамшууллыг дараах байдлаар өгч эхэлжээ.
- Алтан медаль авбал нэг удаа 120 сая, сар бүр 4 сая төгрөг,
- Мөнгөн медаль авбал нэг удаа 60 сая, сар бүр 3 сая төгрөг,
- Хүрэл медаль авбал нэг удаад 30 сая, сар бүр 2 сая төгрөг урамшууллаар авдаг.
Дэлхий дахинд:
Хамгийн өндөр шагналыг Сингапур улс өгдөг.
- Алтан медаль авбал 737 мянган ам.доллар /2.1 тэрбум төгрөг/
- Мөнгөн медаль авбал 369 мянган ам.доллар /1.1 тэрбум төгрөг/
- Хүрэл медаль авбал 15 мянган ам.доллар олгодог.
Мөн тухайн тамирчиддаа мөнгөн эрүүл мэндийн даатгал, залуу тамирчдын коллежийн төлбөр зэргийг улсаас даадаг байна.
Сингапур улс одоогоор олимпоос нийт 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн юм.
Тэгвэл АНУ:
- Алтан медаль авбал 38 мянган ам.доллар
- Мөнгөн медаль авбал 23 мянган ам.доллар
- Хүрэл медаль авбал 15 мянган ам.доллар олгодог.
Малайз улс сар бүр медалийн урамшууллаас гадна насан туршид нь сар бүр медалиас шалтгаалж 473 -1182ам.доллар тамирчиддаа өгдөг ажээ.
Сонирхолтой факт: Филиппин улсын анхны алтан медалийг авсан Хидилин Диаз-д бизнесменүүд, спортын холбоод, засгийн газраас нь нийтдээ 970 мянган ам.доллар өгсөн бөгөөд байшин, насанд туршдаа үнэгүй нисэх эрхийн бичиг гэх мэт зүйлсээр урамшуулсан байна.
Эх сурвалж: Lemonpress.mn