Ард шопп-ыг хууль зөрчсөн хэмээн гомдол гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ард шопп-ыг хууль зөрчсөн хэмээн гомдол гаргажээ

/2022.01.27/: Ард шоп платформтой ижил үйл ажиллагаа эрхлэгч Шоппи-оос Монголбанканд гомдол гаргажээ.

Уг гомдолд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Ард койныг төлбөрийн хэрэгслээр ашиглаж байгаа нь хууль зөрчиж байгаа тухай дурдаад тус зөрчилд арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна.

Харин энэ талаар, "Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг:

- "АрдШоп энэ хэцүү цагт харилцагч, хэрэглэгчээ дэмжсээр байх болно. Бид АрдКойныг бусад лоялти пойнт, онооны адилаар урамшууллын оноо гэж гаргаж тараасан. Хямралтай энэ цаг үед харилцагчдаа давуу тал үүсгэж 30-50 хувийн хөнгөлөлт хямдрал эдлүүлсээр байх болно. Энэ байр сууринаасаа ухрахгүй" гэх тайлбарыг фэйсбүүк хуудаснаа оруулсан байна.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дүгээр хэсэгт "Бараа, ажил үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно" гэсэн байдаг ажээ.

No description available.

“Эрүүл мэнд, боловсролын салбарынхан цалингаас цалингийн хооронд өртэй амьдарч байна“
“Эрүүл мэнд, боловсролын салбарынхан цалингаас цалингийн хооронд өртэй амьдарч байна“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.