Лифтний хаалга эвдрэлтэй байснаас 7 давхраас хүүхэд унаж эндлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Лифтний хаалга эвдрэлтэй байснаас 7 давхраас хүүхэд унаж эндлээ

/2022.01.27/: Өчигдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 86 дугаар байранд ашиглалтын шаардлага хангахгүй цахилгаан шатны хонгилд 3 настай эрэгтэй хүүхэд унасан байсныг Онцгой байдлын алба хаагчид гарган эцэг, эхийн хамт ГССҮТ-д хүргэн өгчээ.

Харамсалтай нь хүү ГССҮТ-д хүргэгдсэнийхээ дараа нас баржээ.

Тухайн лифт нь 2 жил ажиллаагүй бөгөөд энэ давхрын лифтний хаалга нь эвдрэлтэй байгааг оршин суугчид СӨХ-дөө удаа дараа мэдээлсэн хэдий ч арга хэмжээ аваагүй байна.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Эх сурвалж: ОБЕГ

Өмнөд Африкт аюултай шинэ коронавирус илэрчээ
Өмнөд Африкт аюултай шинэ коронавирус илэрчээ
 
Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!
Ерөнхийлөгч өө, жоомоо алах гээд байшингаа шатаав!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.