/2022.01.16/: Бүтэн гурван цагийн дараа допинг хэрэглэсэн бөхчүүдээ барилдуулахгүй шийдвэр гаргасан ч Улсыг аварга Батсуурь тэргүүтэй бөхчүүд дэвжээн дээр гарч ирж зогссоноор барилдаан эхэлж чадахгүй байсаар байна.
Бөхийн холбоо ийм үед яах тухай ямар нэгэн дүрэм журам байдаггүй учраас хүнд байдалд байсаар байна.
Өдрийн 12 цагт зарласан Бөхийн барилдааныг Жэм интэрнэйшнл 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.
Эцэст нь Монголын бөхийн холбоо уучлал хүсээд бөхийн барилдааныг цуцаллаа
Бөхчүүдийн эсэргүүцэл 14 жилийн уламжлалт барилдааныг цуцлууллаа.