Өнөөдрийн барилдаанд аварга Н.Батсуурь барилдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрийн барилдаанд аварга Н.Батсуурь барилдана

/2022.01.16/: 2020 оны наадмын барилдаанаас допинг илэрсэн шалтгаанаар улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нарын барилдах эрхийг Монголын үндэсний бөхийн холбооноос 11 сарын хугацаатай хасах шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл эдгээр бөхчүүдийн барилдах эрхийг хассан хугацаа дууссан бөгөөд энэ тухай Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгджээ.

Эдгээр бөхчүүдээс Н.Батсуурь болон Р.Пүрэвдагва нар өнөөдөр болох Улсын харцага цолны хүндэтгэлийн барилдаанд барилдахаар бүртгүүлсэн боловч бөхчүүд тэднийг барилдуулахыг эсэргүүцээд байгаа билээ.

Дөнгөж саяхан улсын аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудсаараа дамжуулан МҮБХ-ноос гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн бөхчүүд барилдахаас татгалзаж байгаа бөгөөд бөхийн барилдаан одоог хүртэл эхлээгүй байна.

May be an image of text that says 'монголын УНДЭСНИЙ беХийн ХОЛБОО 2о1оны.. сарын Водер Улаанбаатар хот, г,Баянзурх дуурэг ЭнхтаЙваны ерген челее -37 Монгол Бехийн Θргеθ Увс ЖАЯГ ДэгИйн БАГТ Утас: Утас:451533 451533 453155 456978 Факс: 976- 976-11-453156 даян аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Намсрайжавын Батсуурь нь 2020 оны улсын баяр наадамд найм даван узуурлэхдээ егсΘн допингийн шинжилгээпд хориотой бодис илэрсэн тул тухайн жилийн Баяр наадмын ЗОХИон байгуулах хорооны гишуудийн олонхын саналаар барилдах эрхийг 11 сараар хасах шийдвэр гаргасан. Иймд ЭНЭХУ ший "Улсын харцага цолны Оны нэгдугээр сарын 16-Нд болох даанд буртгэн барилдуулж болно. ТЭРГ 15206 1021 21040202 NATIONALWR.E 52525 Ц.МАгалЖАВ ГАЛжАВ'

2751 тохиолдол батлагдаж, 1 хүн нас барлаа
2751 тохиолдол батлагдаж, 1 хүн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.