Г.Занданшатар: Сумын иргэд, малчдын амьдралыг шинэ шатанд гаргаж байж төвлөрөл саарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Сумын иргэд, малчдын амьдралыг шинэ шатанд гаргаж байж төвлөрөл саарна

/2022.01.13/ Өнөөдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэрх УИХ-ын дарга Г.Занданташарын хэлсэн үгийн хэсгээс хүргэж байна.

Тэрбээр, 1912 онд Монгол Улс дөрвөн аймаг, хоёр хязгаар, 129 хошуунд, 1923 онд 6 аймаг, 110 хошуунд хуваагддаг, тухайн бүс нутгийн байгаль, цаг уурын онцлог, аж ахуй эрхлэх амьдралын хэв маягтай уялдан зохицсон байв.

Түүнээс хойших социалист байгууллын он жилүүдэд сумдыг нийгэм, эдийн засгийн цогцолбор буюу сум, нэгдэл болгон хөгжүүлж байсан ч өдгөө үндсэн бүтэц нь алдагдсанаар өнөөгийн байдлаар Монгол Улсын 21 аймгийн 330 сумын дийлэнх нь төсвийн татаасаар амиа аргацааж байна.

Нийт сумдын 51.7 хувь нь жижиг буюу 3000-аас доош, 30.1 хувь нь жижгэвтэр буюу 3000-5000 хүртэл хүн амтай байгаа одоогийн нөхцөлд хоршооллын зарчмаар буюу нийгэм-эдийн засгийн цогцолбор болгон хөгжүүлж, сумын иргэд, малчдын амьдралыг шинэ шатанд гаргаж байж төвлөрөл саарах болно.

Тиймээс улсынхаа нийгэм, эдийн засгийг Тогтвортой хөгжлийн зорилгод нийцүүлэн бүс нутгаар хөгжүүлэх, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг иргэн бүхэнд хүртээмжтэй хүргэх зэрэг шаардлагад нийцүүлэн засаг захиргааны тогтолцоог дорвитой шинэчлэх цаг болсон гэж үзэж байна.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албаны чадавхийг бэхжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй байна. Төр нь сайн түшээгийн хүчинд л тогтвортой, дархлаатай байж чадна. Дархлаатай төр л даяар олныхоо итгэлд бат оршино. Тиймээс эдүгээгээс нэгэн зууны өмнө өвөг дээдсийн минь төрийн албанд зарчим болгон тогтоож байсан “…ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, олны тусыг эн тэргүүнд бодох, цэвэр шударга, зусарч бялдууч биш, эрх ямбатанд нүүрчилдэггүй” алба хаагчидтай болох нь төрд сахилга хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэхээс эхлэх учиртай. Монгол төрд алба хаших түшээдийг ёс зүй нь эерэг, мэдлэг чадвар нь нийцтэй, сэтгэл зүтгэл нь тууштай байх шалгуураар, алагчлалгүй сонгон бүрдүүлэх тогтолцоо, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна" гэлээ.

АНУ-ын шинэ хориг арга хэмжээний төсөлд Путин болон 11 банкийг оруулжээ
АНУ-ын шинэ хориг арга хэмжээний төсөлд Путин болон 11 банкийг оруулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.