АНУ-ын шинэ хориг арга хэмжээний төсөлд Путин болон 11 банкийг оруулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын шинэ хориг арга хэмжээний төсөлд Путин болон 11 банкийг оруулжээ

Американские сенаторы включили в проект новых санкций Путина и 11 банков

/2022.01.13/: Гадаад харилцааны хорооны дарга Роберт Менендес тэргүүтэй АНУ-ын Сенатын Ардчилсан намын 25 гишүүнээс бүрдсэн бүлэг Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Хязгаарлалт нь ОХУ-ын улсын өр, банкны салбар болон зарим өндөр албан тушаалтнуудад нөлөөлж болзошгүй. Хориг арга хэмжээнд багтах хувь хүмүүст Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Михаил Мишустин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу нар багтаж магадгүй юм.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ Украинд халдан, түрэмгийлсэн тохиолдолд дараах жагсаалтаас дор хаяж гурван байгууллагад хязгаарлалт тавихыг санал болгож байна: ВТБ, Сбербанк, ВЭБ, Газпромбанк, RDIF, MKB, Альфа-Банк, Россельхозбанк, Откритие, Промсвязбанк, Совкомбанк, Транскапиталбанк.

Хориг арга хэмжээний тухай хуулийн төсөл нь Украины эргэн тойронд нөхцөл байдал хурцадвал Оросын эдийн засагт “сүйрүүлэх үр дагаварт” хүрэхэд АНУ бэлэн байгаагийн “тодорхой дохио” гэж сенаторууд үзэж байна.

Өмнө нь "Ройтерс" болон "АР" агентлаг хэрвээ ОХУ Украин руу довтлохоор шийдвэл экспортын хамгийн хатуу хориг арга хэмжээ авах орнуудын жагсаалтад орж магадгүй гэж мэдээлж байсан. АНУ-д үйлдвэрлэсэн, ОХУ-д нийлүүлдэг бараа бүтээгдэхүүн, түүнчлэн тухайн улсын харьяаллын дагуу бий болгосон гадаадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд хязгаарлалт тавьж болно.

Экспортыг хориглох гэж буй бараануудын дунд электрон бараа, программ хангамж болон холбогдох технологиуд багтаж байна.

Сүүлийн үед барууны орнууд Оросыг Украин руу довтлохоор бэлтгэж байна гэж удаа дараа буруутгаж байгаа. Украинтай хил залгаа оршдог Оросын цэргийн байгууламжийн байршлын зургийг өмнө нь The New York Times эмхэтгэн нийтэлж байжээ. Цэргүүд хөрш улстай мөргөлдөөнийг хурцатгана гэж заналхийлж байгаа бөгөөд онолын хувьд "шинэ фронт нээх" боломжтой гэж хэвлэлд тэмдэглэжээ.

Өмнө нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман Оросууд Украин руу цөмрөн орсон тохиолдолд АНУ Оросын эсрэг 2014 оныхоос ч илүү хатуу хориг арга хэмжээ авч магадгүй гэж анхааруулсан. Түүний хэлснээр, шинэ хязгаарлалт нь Оросын санхүүгийн гол байгууллагуудад нөлөөлөх гэнэ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өмнө нь хэлэхдээ, Орос хэзээ ч хэн рүү ч түрүүлж довтолж байгаагүй гээд тэрээр ОХУ-аас Украин руу дайрах гэж байгаа гэх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллийг буруу ойлголт бөгөөд үндэслэлгүй хурцадмал байдал үүгсгэж байна гэж үзжээ.

Эх сурвалж: news.ru

2279 тохиолдол бүртгэгдэж гурван иргэн нас барлаа
2279 тохиолдол бүртгэгдэж гурван иргэн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.