/2022.01.08/: Төрсөн он нь 2010 буюу энэ жил 12 нас хүрч байгаа хүүхдүүд коронавирусын эсрэг эхний тунгаа тариулах боломжтой боллоо.
Мөн Монгол Улсын болон гадаад улсын 18-аас дээш насны иргэнийг нэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины 4 дүгээр тунгаар дархлаажуулж эхэллээ.
4 дүгээр тунг бүүстэр тун тариулсан өдрөөс гурван сарын дараа тариулах боломжтой юм.
Мөн тус халдвараар өвчлөөд эдгэсэн хүмүүс 21 хоногийн дараа нэмэлт тунд хамрагдах боломжтой юм.
Дээрх арга хэмжээг Коронавируст халдварын тархалтыг хумих болон омикрон хувилбарын давалгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор вакцины нэмэлт тунгаар дархлаажуулах тухай Эрүүл мэндийн сайдын А/01 дугаар тушаалын дагуу авч хэрэгжүүлж байна.