/2022.01.06/: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Намын санхүүжилтийн тухай хууль зэрэг томоохон хуулиудыг хэлэлцэн батлах хүлээлт байсаар байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг өргөн барих асуудал түр хойшлоод байгаа. Тэгвэл ирэх долоо хоногт Улс төрийн намын тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барина гэсэн мэдээллийг зарим эх сурвалжууд баталж байна.
Монгол Улсад олон намын тогтолцоо тэр дундаа Парламентийн засаглалыг бэхжүүлэхэд хуулийн ач холбогдол их гэж судлаачид үзэж байна. Хуулиар намын дотоод ардчилал, бүртгэл, санхүүжилтийн асуудлыг илүү тодорхой ил тод болгоно. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийгдсэн зарим зүйл заалтыг илүү тодотгож өгнө.