Гэмт хэрэгт холбогдсон байх магадлалтай гишүүдийг шалгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэмт хэрэгт холбогдсон байх магадлалтай гишүүдийг шалгуулна

May be an image of 5 people and people standing

/2022.01.06/: Өнөөдөр Ардчилсан намын бүлгийн хуралдаан боллоо.

АН-ын дарга С.ЭРДЭНЭ:

-Өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд Улсын дээд шүүхээс 38 дугаар тогтоол гаргаж, О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэхээс татгалзсан. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд буруу ташаа мэдээлэл олон нийтэд хүргэсэн. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн бүтэц зохион байгуулалтын талаар өчигдөр удирдлагын баг хуралдаж, гаргасан шийдвэрээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр хүргүүлсэн. Тухайлбал, АН-ын бүлэг хоорондоо асуудлаа шийдтэл бүтэц зохион байгуулалтыг өөрчлөхгүй байх хүсэлт тавьсан.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дотооддоо асуудлаа шийдэх шаардлагатай байна. Бид нам дотроо хариуцлага тооцох асуудлыг ийнхүү эхлүүллээ. Гэмт хэрэгт холбогдсон АН-ын нэр бүхий гишүүдийн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, гэм буруутай бол хуулийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол нэр төрийг нь сэргээх арга хэмжээ авч эцэслэн шийднэ. Ингэснээр АН ард түмний өмнө хүлээсэн шударга ёс, хариуцлагын асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ гэсэн үг. Өнөөдөр нийгэмд худал, үнэн нь мэдэгдэхгүй олон яриа байна. Зарим асуудал нь олны нүдэн дээр ил байхад хуулийн байгууллага шалгалгүй хав дардаг. Тиймээс АН өөрөөсөө хариуцлагын асуудлыг эхлүүлэх шийдвэрт хүрлээ. Энэ асуудлыг удахгүй хуралдах Үндэсний бодлогын хорооны хурлаар оруулж, тогтоол болгон гаргана.

May be an image of 10 people and people standing

АН-ын хууль эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

-2020 оны долдугаар сарын 23-наас хойш АН даргаа сольж чадахгүй явна. АН даргаа сонгох гэхээр О.Цогтгэрэл тэргүүтэй хүмүүс хууль бус хуралдаан зохион байгуулсан гэж үзээд, Дээд шүүхэд материал хүргүүлдэг. Тэд өнгөрсөн долоо хоногоос идэвхиж эхэлсэн.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нэгдүгээр сарын 3-нд “Дээд шүүх арваннэгдүгээр сарын 5-нд болсон АН-ын Онц их хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн. Тиймээс бидэнд гарц, гаргалгаа нээгдэж байна. АН үндсэндээ төлөөллийн төв байгууллагаараа хууль ёсны шийдвэр гаргаад ажиллана. Нөгөө талд байгаа АН-ын Үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр бус гэж үзсэн” гэж мэдэгдсэн. Гэвч шүүхийн шийдвэр, тогтоол хоёр тэс өөр ойлголт.

Шүүхийн шийдвэр нь эцсийнх бол тогтоол нь захиргааны процесс. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хуулиар Дээд шүүх нь намын гэрчилгээнд өөрчлөлт оруулах асуудлыг шийддэг. О.Цогтгэрэл гэрчилгээнд өөрчлөлт оруулах хүсэлт тавьсан ч Дээд шүүх зөвшөөрөөгүй. Товчхондоо ийм л зүйл болсон. Үүнийг О.Цогтгэрэл “Манай Үндэсний бодлогын хороог хүчин төгөлдөр гэж үзлээ” гэж ярьсныг бид гайхаж байна. АН жил бүр татвар төлдөг. Ингэхдээ хууль ёсны хүчинтэй дансаараа татвараа төлдөг. О.Цогтгэрэлтэй нийлсэн хүмүүс татвараа үргэлжлүүлэн төлөх боломжгүй. Учир нь тэдэнд данс байхгүй.

Захиргааны хэргийн шүүхэд өмнөх тамгыг хүчингүй болсон гэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын тогтоол шийдвэрийг хэлж гэж байна. Тиймээс О.Цогтгэрэл шүүхэд нөлөөлөхийн тулд илт хууль бус мэдээллийг олон нийтэд түгээж байна. 2020 онд шүүх хурал эхлэхээс өмнө тэд Сүхбаатарын талбай дээр өлсгөлсөн зарласан. Уг асуудлаар ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр “УБЕГ-ын шийдвэр хууль ёсны байна. Шүүхэд нөлөөлсөн ямар нэгэн үйлдэл хийх нь зохисгүй” гэх зүйл яригджээ. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой зарим хүмүүс тэрэнд барьцаалагджээ. Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нарыг Х.Баттулга томилсон.

May be an image of 7 people, camera, screen and indoor

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын тэргүүн дэд дарга Д.Ганбат:

"Н.Алтанхуяг гишүүнийг, С.Ганбаатар гишүүнийг, Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэж 7,8 гишүүд өлсгөлөн зарласан. Энэ бол хууль бус шаардлага байсан. Уг асуудалтай холбоотой байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт гарсан байна. Уг дүгнэлтэд төрийн байгууллагын албан хаагчид хууль, дүрмийн хүрээнд ажлаа хийсэн байна. Тухайлбал АН-ын тамгыг С.Эрдэнэ даргад олгох ёстой бөгөөд, олгосон байна гэж гарсан байна.

Ер нь юу болоод байгаа вэ? гэвэл мөнгөтэй, сүлжээтэй хүмүүс АН-ыг авч, өөрийнхөө гэмт хэргийг далдлах гэсэн зүйлийг хийгээд байна. Эрх мэдэлд хүрч байсан оролдлогоо давтан хийх гэсэн үүднээс хүн нь байвал ял нь олдоно гэдэг зарчмаар олон хүнийг хэлмэгдүүлсэн.

Энэ асуудал дээр бид ажиллах болно. Мөн хариуцлагатайгаар хэлэхэд улс орныг эмх замбараагүй байдалд оруулахын тулд МАН-ыг тараана гэж Дээд шүүхийн гадаа очдог, хариуцлагагүй хүмүүс байна. Дээд шүүхийг хууль бус шийдвэр гаргуулахын тулд УИХ-ын гишүүд баахан бичиг цаас бариад очдог. Ингэж болохгүй. Дээд шүүхийн шийдвэрийг Дээд шүүх л тайлбарлана. АН-ын бүлгийн даргын хувьд хуулийг дээдэлж ажиллах болно." гэлээ.

Тусгаарлан ажиглах байранд 634 иргэн байна
Тусгаарлан ажиглах байранд 634 иргэн байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.