Тусгаарлан ажиглах байранд 634 иргэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгаарлан ажиглах байранд 634 иргэн байна

GJ1A9521.jpg

/2022.01.06/: УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян УОК-ын Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай танилцаж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар анхаарах зарим асуудлын талаар үүрэг чиглэл өглөө.

Коронавируст цар тахлын мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадаас ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлах арга хэмжээг өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-наас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 115 захиалгат нислэгээр 11,820 иргэн ирсэн бөгөөд тусгаарлан ажиглах 15 байранд 634 иргэн байна. Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын 65 төрийн алба хаагч тусгаарлан ажиглах байранд үүрэг гүйцэтгэж байна.

Мөн УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас коронавируст халдварын шинэ хувилбар “Омикрон” вирусаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа юм.

Хошууч генерал Г.Ариунбуян иргэдээс ирж байгаа санал, гомдолд хариулт өгөх, тусгаарлах байрны халдвар хамгааллыг сайжруулах, тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэх зэрэг үүрэг, чиглэл өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Обуна буюу Б.Болор-Эрдэнийг шинэ яамны ТНБД-аар томилжээ
Обуна буюу Б.Болор-Эрдэнийг шинэ яамны ТНБД-аар томилжээ
 
Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталлаа
Булевиртид эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.