Обуна буюу Б.Болор-Эрдэнийг шинэ яамны ТНБД-аар томилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Обуна буюу Б.Болор-Эрдэнийг шинэ яамны ТНБД-аар томилжээ

/2022.01.06/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж шинээр байгуулагдах Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны талаар хэлэлцсэн байна.

Тэгвэл Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт түр хугацаагаар давхар хариуцуулахаар болжээ.

Түүнчлэн хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нарыг томилжээ. Тодруулбал,

  • Эдийн засаг, хөгжлийн яамны ТНБД-аар Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ТНБД-аар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг тус тус түр томилжээ.

Москвагийн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд зориулсан жолоочгүй автобусыг туршжээ
Москвагийн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд зориулсан жолоочгүй автобусыг туршжээ
 
Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа
Зочлох үйлчилгээний салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.