БНХАУ-ын хил дээр 250 чингэлэг барилгын материал гацаад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын хил дээр 250 чингэлэг барилгын материал гацаад байна

May be an image of 12 people, people standing and indoor

/2022.01.06/: Хил, гаалиар нэвтрэх барилгын материалын тээвэрлэлт хүндэрсэнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа зэрэг цаг үеийн нөхцөл шалтгаанаас үүдэн Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч нарын төлөөлөлтэй санал солилцох уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр БНХАУ-аас түүхий эд болон бараа бүтээгдэхүүнээ татдаг үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн хувьд наймдугаар сард захиалж, төлбөрийг нь шилжүүлсэн бараагаа авч чадаагүй байна, хавар бүтээн байгуулалтын ажил өрнөх үед бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх эрсдэл өндөр байгааг хэллээ.

May be an image of 5 people, people standing, people sitting and indoor

БНХАУ-ын хил дээр барилгын бараа материалын 15 мянган тонн буюу 250 чингэлэг ачаа гацаад байна. Иймээс цаашид Тяньжин боомтод гацсан ачаа барааг Бичигтийн болон бусад боомтыг нээж ажиллуулах замаар шийдвэрлэж өгөх саналыг ханган нийлүүлэгчид гаргаж байлаа.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2022 онд иргэдийг орон сууцжуулах, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхэд тээвэрлэлтийн хүндрэлээс үүдэж, ачаа бараа саатах эрсдлийг даван туулах хүрээнд төр, хувийн хэвшил, ханган нийлүүлэгч байгууллагууд ажлын нягт уялдаа холбоотой ажиллаж, Зам Тээврийн яам болон хил гаалийн мэргэжлийн байгууллагуудтай уулзалт хийж, мэдээллээ түргэн шуурхай өгч солилцох, нэгдмэл байдлаар хамтран ажиллах чиглэлийг өглөө.

Эх сурвалж: БХБЯ

“Гадаадад зорчсон хоёр иргэнээс Омикрон илэрсэн гэдэг нь ТАШАА мэдээлэл“
“Гадаадад зорчсон хоёр иргэнээс Омикрон илэрсэн гэдэг нь ТАШАА мэдээлэл“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.