“Гадаадад зорчсон хоёр иргэнээс Омикрон илэрсэн гэдэг нь ТАШАА мэдээлэл“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гадаадад зорчсон хоёр иргэнээс Омикрон илэрсэн гэдэг нь ТАШАА мэдээлэл“

/2022.01.06/ Олон нийтийн сүлжээгээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсаас гадаад улс руу зорчсон хоёр иргэнээс Омикрон хувилбар илэрсэн гэсэн мэдээлэл тархаж байна.

Бид энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас тодруулахад, "Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монгол улсаас гадаад улсад зорчсон иргэдээс ковид-19 илэрвэл ХӨСҮТ рүү мэдээлэгддэг. Тус газарт ирсэн мэдээллээр 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ний өдөр л хамгийн сүүлд гадаадад зорчсон Монгол иргэний шинжилгээний хариу эерэг гарсан мэдээлэл байна. Тиймээс манай улсын 2 иргэн гадаадад зорчиж тэднээс Омикрон илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл болно" гэсэн юм.

ФОТО: Казахстан руу ОХУ-аас энхийг сахиулагчид илгээхээр болжээ
ФОТО: Казахстан руу ОХУ-аас энхийг сахиулагчид илгээхээр болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.