Дөрөвдүгээр тунгийн хамрагдалтыг сайн дурын үндсэн дээр зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрөвдүгээр тунгийн хамрагдалтыг сайн дурын үндсэн дээр зохион байгуулна

/2022.01.05/: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Халдварын түвшингийн үед мөрдөх журмыг шинэчилжээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "2179 хүн хэвтэн эмчлүүлж байна. Омикронтой холбоотойгоор хилийн боомтын тандалтын эрчимжүүлсэн. Арваннэгдүгээр сарын 29-нөөс хойш өнөөдрийг хүртэл 104 онгоц ирсэн. 10544 хүн ирснээс 411 тохиолдол зөөвөрлөгдсөн.

Өмнөд суданаас ирсэн энхийг сахиулагчдын 231-ээс ковид-19 илэрсэн. Арванхоёрдугаар сарын эхэнд генийн дараалал тогтоох аппаратыг суурилуулсан. Одоогийн байдлаар эцэслэгдэж хариу гараагүй.

Томуу, томуу төст өвчинтэй холбоотойгоор эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж байна. Тиймээс халдвар хагааллын дэглэмийг баримталж, амны хаалт тогтмол хэрэглэх хэрэгтэй. Омикрон хувилбар орж ирэх нь цаг хугацааны асуудал тул иргэдийг гуравдугаар тундаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна. Мөн сайн дурын үндсэн дээр дөрөв дэх тунг хийлгэж боломжтой.

Хөл хорихгүй байхыг хичээж байна. Гэхдээ Омикронтой холбоотойгоор нөхцөл байдал хэрхэхийг мэдэхгүй байгаа тул ямар ч шийдвэр гаргаж болзошгүй.

Гуравдугаар тун хийлгээд халдвар авсан бол 21 хоногийн дараа дөрөв дэх тунг хийлгэх боломжтой.

ВИДЕО: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
ВИДЕО: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.