/2022.01.05/ МУ-ын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Дөрөвдүгээр тунгийн хамралтыг сайн дурын үндсэнд зохион байгуулна. Халдварын түвшингийн үед мөрдөх журмыг шинэчилжээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэж үзжээ.
Энэ тогтоол батлагдсанаар хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь шийдвэр болно гэж ажлын хэсэг мэдээлжээ. Хөшигийн хөндийн дагуул хотод 150 мянган иргэн, 50 мянган өрх шилжин суурьших тооцоо бий. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 10%, замын түгжрэл 20% буурна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тухай:
Энэ ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Засгийн газрын гишүүдээс бүрдсэн шинэ ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Зам тээврийн сайд Л.Халтар ахална