Цэргийн бүртгэлд цахимаар бүртгүүлэх заавар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн бүртгэлд цахимаар бүртгүүлэх заавар

/2022.01.05/: Өнөөдрөөс улсын хэмжээнд цэргийн бүртгэл явагдаж эхлээд байна.

Энэ удаад цэргийн бүртгэлийг цахимаар бүртгүүлэх боломжтой болсон бөгөөд хэрэв интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой.

Мөн 18 нас хүрч буй иргэн хороо дээрээ очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой аж.

Бүрдүүлэх материал: Иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх /хэрвээ цэргийн үүрэгтний үнэмлэх байхгүй бол 3х4 хэмжээтэй цээж зураг 2ширхэг/, ажлын газрын үнэмлээ авч бүртгэлээ хийлгэнэ.

Өөрийн оршин суугаа хорооны засаг даргын ажлын албаны байранд ажлын өдөр 08-18, амралтын өдөр 09-17 цагт бүртгүүлнэ.

Хэрвээ цэргийн бүртгэлд хамрагдаагүй бол Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /1нэгж=1000 төгрөг/

Цахимаар бүртгүүлэх заавар

May be an image of phone and screen

May be an image of phone and screen

No photo description available.

Г.Ёндон: Хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн цогц бодлого хэрэгжүүлнэ
Г.Ёндон: Хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн цогц бодлого хэрэгжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.