БНСУ-д зодолдсон Монгол залуусын бичлэг KBS NEWS-ээр гарлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д зодолдсон Монгол залуусын бичлэг KBS NEWS-ээр гарлаа

/2022.01.04/: Нэгдүгээр сарын 2-ны өдөр Сөүл хотын Ганнам дүүрэгт 3 Монгол залуу Солонгосчуудад зодуулсан гэх мэдээ сошиал орчинд тархсан.

Анх Солонгос Улсын мэдээний сайтууд дээр аль орны иргэн зодсон нь тодорхойгүй, хэрэгтнүүдийг хайж байна гэсэн мэдээ гарсан бол сүүлд KBS NEWS тухайн зодооны бичлэгийг цацсан байна.

KBS NEWS мэдээлэхдээ "Сөүл хотын Ганнам дүүрэгт гадаа гудамжинд хүмүүс хоорондоо нүцгэн гараараа зодолджээ. Цаг явах тусам хүчирхийллийн түвшин нь нэмэгдэж байсан. Энэ зодоон нь 10 минут орчим үргэлжилсэн бөгөөд зодоонд оролцсон бүх хүмүүс Солонгост амьдран суудаг Монголчууд юм. Нийт 6 хүн зодоонд оролцсон бөгөөд цагдаа нар очиход 2 нь зугтаасан. Цагдаа нар үлдсэн 4 хүнийг байцаахад 3-ын эсрэг 3 зодолдсоныг тогтоожээ. Бүгд согтуу байсан бөгөөд такси хүлээх зуураа муудалдсанаас зодоон эхэлсэн гэв. Цагдаа нар хэлэхдээ хэн нь хохирогч хэн нь хэрэгтэн гэдгийг тогтоох хэцүү байна" гэжээ.

Хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх зорилготой шилдэг “хамтарсан баг“-уудыг шагналаа
Хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх зорилготой шилдэг “хамтарсан баг“-уудыг шагналаа
 
ВИДЕО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал“ сэдэвт үндэсний чуулга уулзалтын нээлтэд оролцлоо
ВИДЕО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал“ сэдэвт үндэсний чуулга уулзалтын нээлтэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.