Хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх зорилготой шилдэг “хамтарсан баг“-уудыг шагналаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх зорилготой шилдэг “хамтарсан баг“-уудыг шагналаа

No photo description available.

/2022.01.04/: Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр манлайлан ажилласан “Хамтарсан баг”-уудыг шагнаж урамшууллаа.

Нийслэлийн хэмжээнд 171 хамтарсан баг гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Харин эдгээр багуудаас үйл ажиллагаагаараа тэргүүлсэн 35 багийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шагнаж, урамшууллаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга, НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат нар гардуулж өгсөн юм.

May be an image of 8 people, people sitting, people standing and indoor

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2021 онд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Хэсгийн байцаагч нарт 31 компьютер, 20 принтер худалдан авах санхүүжилт олгосон юм.

Мөн Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албатай хамтран Хамтарсан багийн үйл ажиллааг дэмжин, сар бүр үйл ажиллагааны зардлыг олгон ажиллажээ.

May be an image of 4 people and people standing

Эх сурвалж: НИТХ

Н.Золбоо: Хэрэг үйлдсэн этгээдүүдээс 848 сая төгрөг болон гар бууг хураан авсан
Н.Золбоо: Хэрэг үйлдсэн этгээдүүдээс 848 сая төгрөг болон гар бууг хураан авсан
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.