Н.Золбоо: Хэрэг үйлдсэн этгээдүүдээс 848 сая төгрөг болон гар бууг хураан авсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Золбоо: Хэрэг үйлдсэн этгээдүүдээс 848 сая төгрөг болон гар бууг хураан авсан

/2022.01.04/ БНХАУ-ын иргэнийг дээрэмдсэн асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Н.Золбоо, "Энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр 13.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн их хэмжээний мөнгө дээрэмдүүлсэн талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. ЦБ-аас дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 4 этгээдийг шуурхай илрүүлж, саатуулан шалгаж байна. Хэргийн газраас алдагдсан 1.1 орчим тэрбум төгрөгөөс 848 сая төгрөг болон гар бууг эд мөрийн баримтаар хураан авсан.

Иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явахгүй байхыг анхааруулж байна" гэлээ.

Эрүүгийн хуулийн 17.2-т зааснаар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 12 жил хүртэл хорих ялаар шийтгэдэг байна.

ЭМЧ: Гарын хурууны арьс хагарах буюу HAND ECZEMA
ЭМЧ: Гарын хурууны арьс хагарах буюу HAND ECZEMA
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.