“Монгол“ нэрийг доромж утгаар ашигласан дуучныг уучлал гуйхыг шаардлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол“ нэрийг доромж утгаар ашигласан дуучныг уучлал гуйхыг шаардлаа

/2021.12.13/ Арваннэгдүгээр сарын 17-нд Францын дуучин Орэлсан нь « L’odeur de l’essence » (Шатахууны үнэр) дуугаа олон нийтэд цацсан ба энэ дуундаа тэрээр « Монгол » нэрийг Монголчууд болон Монгол соёлоос гаралтай хэн бүхэнд туйлын доромж утгаар хэрэглэсэн байна. Уг дуунд:

2’57-оос эхлэн:
"Эргүү малуудыг (монголуудыг) авч зэвсэг өгөөд / Энийгээ « шударгаёс » гэчихжээ, гэмт хэргүүд нь илтгэнэ."
3’11-ээс эхлэн:
"Эргүү малууд (монголууд) эксперт болсноос хойш / Эргүү малуудаар (монголуудаар), Монголын Эзэнт Гүрнээр хүрээлэгдэж, / Эргүү малуудад (монголуудад) таалагдахаар эргүү малуудыг (монголуудыг) хийж байна." гэсэн байгааг сонсч болно.
ЮНЕСКО-гийн итгэмжит Нүүдэлчин Зам Холбооноос тухайн дуучны тус нийтэд цацсан бүтээлийг хориглох, Монголчуудаас уучлал гуйх шаардлагатай гэж үзсэн юм.
Хэрвээ уншигч та, тухайн дуучныг уучлал гуйх шаардлагатай гэж үзэж байгаа бол ЭНД дараад, цахим өргөдөлд өөрийн саналаа өгөөрэй.
Санал өгөх заавар: Овог нэр, и-мэйлээ бичээд SIGN THIS PETITION гэсэн улаан бичиг дээр товшино уу.

“Монгол” хэмээх нэрийг ийнхүү ашиглах нь доромжлол төдийгүй, Монгол соёлын тодотголд халдсан, хүний эрхэм чанарыг үл хүндэтгэсэн хэрэг юм. Өнгөрсөн зуунуудын расист, алагчлах үзэлтэй хандлага өнөөгийн нийгэмд хэлбэржих ёсгүй. Хүний нэр төр, эрхэм чанар, соёлын олон төрлийг хүндэтгэх тал дээр франц хэлтнүүдийн сэтгэлгээнд ухралт үүсгэхэд ийнхүү нэмэрлэх нь өнөөгийн глобал виллэйж-ийн эрин үед туйлын хортой хэрэг болно. Дашрамд, Англи хэл энэхүү доромж утгыг хэдийнээ халж, Оксфордын толь бичгээс хассан билээ. Франц хэлнээ хэрэглэгдсээр буй энэ утгыг халахаар хүчин чармайлтаа бид үргэлжлүүлж байна.

Энэхүү дуучны бүтээлд хориг тавьж, улмаар франц хэлнээс «монгол» үгийн доромж утгыг арилгах тал дээр гаргаж буй хүчин чармайлттай маань дараах байдлаар нэгдэхийг Та бүхнээс хүсч байна :

- Дээрх дууг албан ёсоор буруушаах;
- Уг дууг хэвлэл мэдээллээр цацуулахгүй байх тал дээр шахалт үзүүлэх;
- Дуучин Орэлсанаас Монголчууд болон Монгол гарал, соёлтой хүмүүсээс олон нийтийн өмнө уучлал гуйж, доромж үг бүхий хэсгийг дуунаасаа хасахыг шаардах;
- Дуучныг бидний шаардлагыг хүлээн авч биелүүлэхээс нь нааш тоглолт хийлгэхгүй байх, эсвэл урихгүй байх арга хэмжээ авахыг концертын танхим, фестивалиудад уриалж, шахалт үзүүлэх.

Хүний үндсэн эрх, эрхэм чанар болон соёлын олон төрлийг хүндэтгэх хандлагыг түгээж буй Та бүхэнд их баярлалаа.

#jesuismongol #jesuismongole #iammongolian #boycottorelsan

ЭМЧ: Нүүрний саа үүсэхээс өмнө чихний араар өвддөг
ЭМЧ: Нүүрний саа үүсэхээс өмнө чихний араар өвддөг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.