800 айлын орон сууцны эхний ээлжийг энэ сард улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна
 

800 айлын орон сууцны эхний ээлжийг энэ сард улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна

/2025.10.17/

Энэхүү төслийн танилцуулгыг Нийслэлийн орон сууцны бодлогын газрын Орон сууцны дэд бүтцийн хэлтсийн дарга Г.Ганхүү Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүдэд танилцууллаа.

Баянхошуу дэд төвийн13 блок 462 өрхийн орон сууцны барилга угсралтын ажил 60 хувьтай хэрэгжиж байна. Эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ сард Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулж байгааг дурдлаа. Шархад дэд төвийн 10 блок 338 өрхийн орон сууцны барилга угсралтын ажил 60 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ сард мөн Улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулах гэнэ.

Төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтийг одоо баригдаж буй 800 айлын орон сууцаар Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд 33.8 орчим га талбарыг чөлөөлж 4200 айлын орон сууцны төслийг 2025-2030 онд хэрэгжүүлнэ. Энэхүү талбарын дундаж нягтрал 370 хүн/га байх ба 5-16 давхар ногоон орон сууц барихаар төлөвлөж байгааг НИТХ-ын ээлжит V хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгоно
102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг урамшуулал хэлбэрээр буцаан олгоно
 
ШИЙДВЭР:“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
ШИЙДВЭР:“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.