Нүүрсний асуудалтай холбоотой бүх гэрээг нууцаас гаргалаа
Шуурхай мэдээ
 

Нүүрсний асуудалтай холбоотой бүх гэрээг нууцаас гаргалаа

/2025.10.08/

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” тогтоолын төслийг баталлаа.

Тус тогтоолоор өмнө нь төрийн нууц нэрийн дор хязгаарлагдаж байсан дараах гэрээ, хэлэлцээрийг олон нийтэд ил тод болгохоор шийдвэрлэв. Үүнд:

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын барилгын ажлын гэрээ;

Нүүрс худалдах, худалдан авахтай холбоотой бүх хэлэлцээрүүд.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын “Чайна Энержи” компанийн хооронд хийсэн яриа хэлэлцээ, холбогдох баримт бичгийг хууль тогтоомжийн дагуу ил болгох чиглэл өглөө.

Энэхүү шийдвэр нь төрийн мэдээллийг ил тод, ард иргэдийн хяналтад байлгах зарчмыг бодитой хэрэгжүүлж буй нэг алхам юм.

Эх сурвалж ЗГХМОНГ

Экспортын шинэ гарц нээлээ
Экспортын шинэ гарц нээлээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.